• +976 88116648
  • +976 88106648
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
ШҮХЭР ЗАДЛАГЧ

ШҮХЭР ЗАДЛАГЧ EXPERT CYPRES 2

Сайпрес “Эксперт”-ийн хувьд хяналтын самбарын асаах товчлуур нь улаан өнгөтэй. Түүний үзгэн хонгио нь хэрвээ доошлолтын хурд газрын түвшнээс ойролцоогоор 225 метр (750 фут) өндөрт 35 метр/секундээс (78 миль/цаг) их болсон тохиолдолд ажиллаж эхэлнэ. Энэ өндрөөс доош унасан тохиолдолд Сайпрес газрын түвшнээс 40 метр (130 фут) хүртэлх өндөрт ажиллах ба ажиллагаанд орох үйл явц шаардлагатай хурд автал явагдахгүй. Газрын түвшинээс 40 метрээс доош өндөрт нөөц шүхрийг задлах нь утгагүй юм. Иймээс газрын түвшинээс 40 метрээс (130 фут) доош өндөрт Сайпрес ажиллагаагаа зогсоодог.
Онцлог
  Хяналтын самбарын утсан холбоосны урт   Ойролцоогоор 650мм
  Эзлэхүүн   Ойролцоогоор 139. куб.см
  Жин   Ойролцоогоор 188 грамм
  Ажиллагаанд орох өндөр   Ойролцоогоор 225-40 метр (750-130 фут)
  Ажиллагаанд орох хурд   Ойролцоогоор 3 метр/секундээс (78mph) их
Үзүүлэлт

ШҮХЭР ЗАДЛАГЧ TANDEM CYPRES 2

Сайпрес “Тандем”-ын хувьд хяналтын самбарын асаах товчлуур нь цэнхэр өнгөтэй ба дээрээ “Tandem” гэсэн бичигтэй. Түүний үзгэн хонгио нь хэрвээ доошлолтын хурд газрын түвшнээс ойролцоогоор 580 метр (1900 фут) өндөрт 35 метр/секундээс (78 миль/цаг) их болсон тохиолдолд ажиллаж эхэлнэ.
  “Тандем” нь “Эксперт”-ийн адил газрын түвшнээс дээш ойролцоогоор 40 метр (130 фут) хүртэлх өндөрт ажиллана. Салгалт хийгдсэн тохиолдолд ажиллагаанд орох үйл явц шаардлагатай хурд автал явагдахгүй.
Онцлог
  Хяналтын самбарын утсан холбоосны урт   Ойролцоогоор 650мм
  Эзлэхүүн   Ойролцоогоор 139. куб.см
  Жин   Ойролцоогоор 188 грамм
  Ажиллагаанд орох өндөр   Ойролцоогоор 225-40 метр (750-130 фут)
  Ажиллагаанд орох хурд   Ойролцоогоор 3 метр/секундээс (78mph) их
Үзүүлэлт
Сайпрес “Студент” нь “Эксперт”-ийн адил газрын түвшинээс ойролцоогоор 40 метр (130 фут) хүртэл өндөрт ажиллана.

Сайпрес “Эксперт”-ээс ялгаатай нь Сайпрес “Студент”-ыг агаарын хөлгийг доошлохоос өмнө унтраахыг зөвлөдөг ба яагаад гэвэл хэрвээ ямар нэгэн шалтгаанаар үсрэлт хийгдээгүйгээс болоод Сайпрес “Студент” агаарын хөлөг дотор газардах болвол агаарын хөлгийн доошлох босоо хурд 13 метр/секундээс их байх учраас төхөөрөмжөө унтраасан байх хэрэгтэй. Агаарт бүрэн задарсан шүхрийн хурд 13 метр/секундээс (29 миль/цаг) ч их байж болохыг санах хэрэгтэй.

Хэрвээ агаарын хөлгийн бүхээгт Сайпрес “Студент”-тэй доошлох болвол Сайпрес “Студент”-ыг нислэгийн өндрийн хэмжээ газрын түвшинээс 450 метр (1500 фут) болохоос өмнө унтраах хэрэгтэй.

Хэрвээ энэ боломжгүй бол агаарын хөлгийн доошлох хурдыг 500 метрээс (1500 фут) доош өндөрт 13 метр/секундээс (1500 фут/минут) хэтрүүлж болохгүй. Хэрвээ агаарын хөлгийн хаалга онгорхой бол түүнийг хаа.

ШҮХЭР ЗАДЛАГЧ STUDENT CYPRES 2

  Хяналтын самбарын утсан холбоосны урт   Ойролцоогоор 1000мм
  Эзлэхүүн   Ойролцоогоор 144 куб.м
  Жин   Ойролцоогоор 205 грамм
  Ажиллагаанд орох өндөр   Ойролцоогоор 300/225-40 метр (1000/750-130 фут)
  Ажиллагаанд орох хурд   Ойролцоогоор 35 метр/секундээс (78mph) их
Үзүүлэлт
© 2020 Nano Planet LLC