• +976 88116648
  • +976 88106648
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
ӨНДРӨӨС АВРАХ ТӨХӨӨРӨМЖ
ӨНДРӨӨС АВРАХ ТӨХӨӨРӨМЖ

АВРАХ ХООЛОЙ EC-50V

Галын аврах хоолой-50V нь галын аюул болон осол аваарын үед хүн аврах зориулалттай юм. Уг аврах хоолой нь галын авто өргөгчийн тавцан дээр суурилагдана. 

Галын аюул тохиолдсон үед уг хоолойгоор нүүлгэн шилжүүлэх аврах ажиллагаанд  ашиглана.  Галын үед аврах ажиллагааны харилцан адилгүй өндрөөс шалтгаалан уг аврах хоолойн гадна талд цахилгаан бүхий гарц суурилагдсан байдаг.

Хялбархан гарах гарц болдог уг цахилгаан гарц тус бүрийн хоорондын зай нь 2 метр байх ба барилгын аль ч давраас аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа хэмнэсэн, ямар нэгэн нэмэлт тоноглол, эсвэл өөр хоорондын залгаас болон угсралт шаардлагагүй шилдэг шийдэл юм. 

Уг галын аврах хоолойн бүтэц нь хэд хэдэн хүнийг дараалалтайгаар ямар нэгэн гацалтгүйгээр аврах боломжыг олгодог бөгөөд тухайн хоолойн болон хоолойгоор бууж буй хүний хүндийн жинг нэмэлт нарийн хоолойгоор тулгуурлан дэмжих бөгөөд ингэснээр тухайн хүний түлхэх хүчийг нэгэн жигд болгон тэнцвэржүүлж өгнө.

Гулсах материал нь мушгиа буюу спирал хэлбэртэй бөгөөд цагийн зүүний эсрэг чиглэлтэй мушгирсан байдаг. Тухайн хүн зүүн гар тийш чиглэлтэйгээр нэгэн жигд гулсан бууна.
Онцлог
  Хяналтын самбарын утсан холбоосны урт   Ойролцоогоор 650мм
  Эзлэхүүн   Ойролцоогоор 139. куб.см
  Жин   Ойролцоогоор 188 грамм
  Ажиллагаанд орох өндөр   Ойролцоогоор 225-40 метр (750-130 фут)
  Ажиллагаанд орох хурд   Ойролцоогоор 3 метр/секундээс (78mph) их
Үзүүлэлт
Хэрэглэх зориулалт
Уг бүтээгдэхүүн нь хүнийг түргэн бөгөөд аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд зориулагдсан. Уг систем нь хүүхэд  насанд хүрэгсэд хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хөнгөвчлөхөөр тоноглогдсон байдаг.

Террорист халдлага, газар хөдлөлт, гал  түймэр гэх мэт онцгой нөхцөл байдлын үед ээлжлэн ажиллах болон нэмэлтээр ажиллах нүүлгэн шилжүүлэх гарц болдог. Түүний овор хэмжээ багатай хадгалах хайрцаг нь галын авто өргөгчийн тавцан дээр цомхон байдлаар угсрагдан суурилуулагдах боломжтой.
© 2020 Nano Planet LLC