• +976 88116648
  • +976 88106648
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ, МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЭГЧ

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ, МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЭГЧ XF-300

Тэсэрч дэлбэрэх болон мансууруулах төрлийн бодис илрүүлэгч нь шинэ үеийн зөөврийн фотоэлектрик ионжуулсан технологи юм. Энэхүү бүтээгдэхүүн нь дэвшилтэт хөдөлгөөнт ионы спектрометрийн технологиор (орчны химийн шинж чанарыг илрүүлдэг буюу мансууруулах төрлийн болон тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх технологи) хийгддэг.

Мөн цацраг идэвхийн хэмжээ бага учраас хүний биед үзүүлэх хор нөлөө бага. Мэдрэмжийн түвшин өндөр, цахилгаан зарцуулалт бага, жижиг хэмжээтэй, хөнгөн жинтэй, засвар үйлчилгээ хийхэд хялбар. Бүх төрлийн тэсэрч дэлбэрэх болон мансууруулах бодисонд агуулагддаг нэгдүгээр түвшний хар нунтгийг маш сайн илрүүлдэг.

Онцлог: Нэгдүгээр түвшний хар нунтгийг нанограммаар илрүүлэх чадвартай төхөөрөмж. Салют, гар аргаар хийгдсэн тэсэрч дэлбэрэх бодис болон бусад төрлийн аюултай бараа бүтээгдэхүүнийг илрүүлнэ.
Ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс илүү түргэн хугацаанд буюу ердөө 2 секундэнд л илрүүлэлт хийнэ. Эерэг, сөрөг горим буюу хос горимыг сонгосон нөхцөлд тухайн төхөөрөмж нь тэсэрч дэлбэрэх болон мансууруулах төрлийн бодисыг аль алиныг илрүүлнэ.

Дээж авах арга: Туршилтын цаас ашиглах буюу тухайн бодисыг сорилын цаасанд уусгаж шинжилнэ.
Тэсэрч, дэлбэрэх төрлийн бодис
(TNT)-Тринитротулен, Tai'an (PETN)-Пэнтэрититол тэтранайтрэйт, RDX (RDX)-Royal Demolition Explosive (Их хэмжээний дэлбэрэлт), nitroglycerin (TNX)-Нитроглицерин, nitric oxide (TNX)-Азотын исэл (ТNX), nitric oxide-Азотын исэл, nitroglycerin-Нитроглицерин.

Мөн дараах мансууруулах төрлийн бодисуудыг илрүүлнэ: Кокайн гидрохлорид, Давсны хүчил герион, Тетрахайдроканнабинол, Метамфетамин, Кетамин гидрохлорид (К нунтаг), Морфин гидрохлорид.
Техникийн үзүүлэлт

МИНА ИЛРҮҮЛЭГЧ "RECON-PRO"

Гарретын RECON-PRO нь хөрсний дор болон гүехэн устай нөхцөлд ашиглах боломжтой шинэ дэвшилтэт технологи бүхий мина илрүүлэгч төхөөрөмж юм. Уг технологи нь хөрсөнд өндөр мэдрэмжтэй илрүүлэлт хийж онцгой (магнитит болон гематит) дохио дамжуулдаг чулуулаг газрын хөрсөнд илрүүлэлт хийснээр операторын гүйцэтгэл болон аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.  Авсаархан, хөнгөн жинтэй, тэнцвэртэй RECON-PRO мина илрүүлэгч төхөөрөмж нь ихэнхи сорилтот ажлын нөхцөлд яг тохирсон хэрэгсэл юм.
Техникийн үзүүлэлт

Техникийн үзүүлэлт

Илрүүлэгчийн урт
504 мм (нугалсан) 1600 мм (сунгасан)
Жин
Илрүүлэгчийн  (2.83 кг); Савтайгаа нийт (10.95 кг)
Илрүүлэх технологи
Нарийвчилсан импульсийн технологи (APIT)
Ус ба шорооноос хамгаалах
IP 67
Дизайн стандарт
MIL STD 810 F
Баталгаат хугацаа
24 сар
Ашиглалтын температур
Чийгшил нь 95% -ийн конденсацгүй. Шүлтлэг, NiMH батерей: -10 ° F (-23 ° C) -аас 149 ° F (65 ° C) хүртэл Лити батерей: -40 ° F (-40 ° C) -аас 149 ° F (65 ° C) хүртэл байна Хадгалах температур (батерейгүй): -72 ° F (-58 ° C) -ээс 158 ° F (70 ° C) хүртэл.

 

Эрчим хүч
8 ширхэг цэнэглэдэг АА зай орно. Шинэ зайгаар дундажаар 10-12 цаг ажиллана.
Дохиолол
Дуу болон LED гэрэл

Тэсрэх шингэн бодис илрүүлэгч

Квасистатик цахилгаан томографийн технологид суурилсан аюултай шингэнийг илрүүлэх төхөөрөмж. Амархан шатдаг, тэсэрч дэлбэрэх, аюултай тэсрэх шингэнийг илрүүлэхэд нэн тохиромжтой. Зөөвөрлөж буй ачаа бараанд нээлгүйгээр үл мэдэгдэх шингэнийг хурдан хугацаанд, аюулгүйгээр, нарийн зөв тодорхойлж чадна. Шингэний төлвийг хурдан хугацаанд тодорхойлж чаддаг гэдгээрээ давуу талтай.

40 гаруй төрлийн шингэнийг тодорхойлох чадвартай: газолин, керосин, дизель тос, гидрохлорт хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил, эхүүн натри (натрийн гидроксид), калийн гидроксид, изопропилийн эфир, газрын тосны эфир, пропионалдэхайд, бензол, нүүрстөрөгчийн дисульфид, гексан, изопропанол, нитрометан, диэтиламин, трис, трихалометан, этилен гликол, ксилол болон бусад шатамхай идэмхий шингэнүүд.
Техникийн үзүүлэлт
  • Шингэн агуулсан материал: хуванцар, шил, шавар ваар
  • Аюултай шингэний сэрэмжлүүлэх дохио:Улаан LED сэрэмжлүүлэх гэрэл асах ба дуут дохио өгнө
  • Аюулгүй шингэний дохио: Ногоон LED гэрэл асах ба дуут дохио өгнө
  • Төхөөрөмж асах хугацаа: 2 сек
  • Шингэнийг тодорхойлох хугацаа: 2 сек
  • Хадгалалтын температур:    -40°C - 60°C
  • Ажиллах температур: -10°C-35°C
  • Чийгшил: 5%-95
© 2020 Nano Planet LLC