• +976 88116648
  • +976 88106648
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ NOKTA
Image

МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ GOLDEN KING DPR

Гүний хайгуул, төмөр, хайлш, ган, өнгөт төмөр, алт болон хөндий газрыг илрүүлэгч Golden King нь металл болон хөндий газрыг илрүүлэхээс гадна харанхуйд мөн усанд маш сайн видео дүрс бичлэг хийж болдог.

Мөн хөндий газарт метаны хий зэрэг хүний эрүүл мэндэд нэн хортой бодисуудыг илрүүлдэг.

Металлыг LCD дэлгэцэнд дижитал болон тоон үзүүлэлтээр харуулж, 3D график дүрслэлээр ямар төрлийн металл, ямар хэмжээтэй, ойролцоогоор хэдэн метрийн гүнд байгааг тооцоолох боломжийг танд өгнө.

NGR & DPR PLUS гэсэн 2 төрлийн багцаас сонголтоо хийж болно.

NGR нь үндсэн таваг, зарим нэг дагалдах хэрэгсэл

DPR PLUS нь 3 төрлийн таваг бүх дагалдах хэрэгсэл

Агуй, хонгил, зоорь гэх мэт хөндий газрыг илрүүлэх нь:

Төмөр, хайлш, ган, өнгөт төмөр, алт зэргийг илрүүлэхээс гадна ойролцоо байгаа хоёр өөр төрлийн металлыг илрүүлж чаддаг. Цаашлаад агуй, хонгил, хоргодох газар, эртний булш хиргисүүр гэх мэт хөндий газруудыг мөн илрүүлнэ. Хэрэв Golden King тухайн агуй эсвэл хонгил дотор ч юм уу металл илрүүлсэн бол дэлгэц хэсэгт металл болон хөндий газрыг аль алиныг нь 3D дүрслэлээр харуулах болно.
МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ GOLDEN KING DPR
Техникийн үзүүлэлт
Загвар Goldenking DPR PLUS
Ажиллах зарчим VLF индукци баланс
Ажиллах давтамж 17,5 KHz.
Микропроцессор 216Mhz, 32 bit core +16-bit co-processor
Чимээ дарах Гараар өөрчлөх
Бай тодорхойлогч Дуу ба 3d дүрслэлээр
Ялгах чадвар Төмөр, хайлш, ган, төмөрлөг бус металл, алт
Мэдрэмж Гар аргааг
Хөрсний тохиргоо Автомат ба гар аргаар
Хайгч таваг 24х32см, 36х44см, 60х100см Double-D
Баттерей Дахин цэнэглэдэг баттерей
Дэлгэц 7" WVGA color TFT display
Чихэвчний гаралт 1/4" stereo
Видео камер шөнийн хараа болон хөрс, газар дорх усанд видео бичлэг хийх 30м утастай.
Газ мэдрэгч Намгийн хий болон газ мэдрэгчтэй
Уртын хэмжээ 90-120см
Системийн хайрцагны жин 2,5кг /баттерейгүй/
Хайгчийн бариул ба тавагны жин 2,3 кг

Усны хамгаалалттай шөнийн видео камер
Энэхүү шөнийн видео камер нь газрын гадарга болон усан доор дүрслэлийн өндөр чанартай зураг авдаг. Та хүссэн үедээ бичлэг хийж болно. Харанхуй шөнө байсан ч бичлэг хийх боломжтой. Хүссэн үедээ хүссэн газраа зураг авч, хүссэн үедээ үзэх боломжтой. 30м-ийн урттай кабель утас нь агуй, хонгил, зоорь, цооног, нуур, далай гэх мэт газруудад хайгуул хийх боломжоор хангаж өгнө

Хий мэдрэгч
Хий мэдрэгч Golden King багаж нь хий мэдрэгчтэй байдаг. Давчуу нүх, хонгилд байдаг метаны хий зэрэг хүний эрүүл мэндэд нэн хортой бодисуудыг илрүүлдэг. Хэрвээ тухайн хайгуулын бүсэд метаны хий илэрвэл багаж тэр дорхноо илрүүлж дэлгэцэн дээр анхааруулах дохио өгдөг.

7" LCD дэлгэц
480х800 пикселийн өндөр нягтралтай LCD дэлгэцтэй. Нягтрал сайтай учраас металл илрүүлэлт болон 3D дүрслэлийг илүү тод өнцгөөр харж болохоос гадна шөнийн камерыг ашиглаж байгаа үед хэрэгтэй зүйлсээ орхигдуулалгүй харахад тусладаг.

Төмрийн хасалт
Зарим бүсэд төмөр хог хаягдал элбэгтэй байдаг. Энэ нь металл илрүүлэлтийг улам төвөгтэй болгодог. “Ferrous Rejection-Төмөр Хаах” горимыг идэвхжүүлснээр таны илрүүлэгч төмрийн нөлөөлөлд орохгүйгээр хайлтаа үргэлжлүүлэх болно. Үр дүнд нь та цагаа ч хэмнэж металлаа ч түргэн олох болно.

D.I.S.S технеологи
Хөрсний онцлог, тогтворжилтоос хамаараад багажны дохиоллын чанар өөрчлөгддөг. Бүх төрлийн металл илрүүлэгч болон хайгуулын тавагнуудад цаг агаар, уур амьсгалын сөрөг хүчин зүйл тодорхой хэмжээнд нөлөөлөх нь бий. Харин D.I.S.S технеологийн тусламжтай эдгээрээс сэргийлж, дохиоллын чанарыг нэмэгдүүлэх боломжтой. Хөрсний байдлыг шалгаж зөв газраа хайгуул хийж хүссэн үр дүндээ хүрэх цаг ирлээ.

Нарны гэрлийн нөлөөллийг бууруулах горим
Энэхүү горим нь нар хэт хурцаар төөнөснөөс болоод дэлгэцний чанарт нөлөөлөх буюу мэдээллийг харахад төвөгтэй болохоос сэргийлнэ
Хайлтын дэлгэц
Бодит 3D график дүрслэл
Нэмэлт дагалдах хэрэгсэл
МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ VELOX ONE
Техникийн үзүүлэлт
Загвар VELOX ONE
Ажиллах зарчим Индукци баланс
Ажиллах давтамж 17.5 KHz
Металл тодорхойлогч Дуу дохиогоор
Дуу ялгах 3 төрлийн дууны өнгөөр
Мэдрэмжийн тохиргоо Гар аргаар
Хөрсний тохиргоо Гар аргаар
Хайгч таваг 28см усны хамгаалалтай Double-D
Баттерей 8ш АА зай
Чихэвчний гаралт 1/4" mono
Урт хэмжээ 125-145см
Жин 2кг
Усны хамгаалалттай хайгуулын таваг
Төмрийн хасалт
Нэмэлт дагалдах хэрэгсэл
Image

МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ VELOX ONE

Зоос, үнэт эдлэл, эртний булш бунхан, хиргисүүр, жижиг металлуудыг илрүүлэхэд төгс тохирох багаж. Энэхүү багаж нь 3 төрлийн дууны дохиоллоор тухайн металлыг илрүүлдэг ба өнгөт төмөр илрүүлсэн үед чанга дуут дохио өгөх ба төмөр илрүүлбэл бага дуут дохио өгнө.

Velox One хатуулаг ихтэй хөрсөн дээр, гүний хайгуул хийхэд зориулагдсан. эрдэсжилт ихтэй бүсэд (хэт их давслагтай хөрс, далайн нойтон элс, нойтон хөрстэй газар, соронзон орны нөлөөлөл ихтэй бүс гэх мэт) ч хурдан хугацаанд хайгуул хийх таатай боломжоор хангах болно.

- Гүний илрүүлэлт
- Гурван төрлийн дохиоллоор илрүүлнэ
- Чимээгүй хайлтын систем
- Хэрэглэхэд хялбар & ойлгомжтой
- Эрдэсжилт ихтэй бүсэд ч маш сайн үзүүлэлттэй ажиллана
- Төмөр хаах тохиргоо
- Тэжээлээ удаан барьдаг
- Хөнгөн, эргономик дизайнаар бүтээгдсэн

Металл илрүүлэлт / Дууны тохиргоо
Металл илрүүлэлт: Өнгөт төмөр илрүүлсэн үед чанга дуут дохио өгөх ба төмөр илрүүлбэл нам дохиолол өгнө.
Дохио ихэсгэгч:  Жижиг хэмжээтэй эсвэл бүр газрын гүнд байгаа металлуудаас бүдэг дохио ирж байвал дууны хүчийг нь нэмэгдүүлж өгдөг.
Ингэснээр тухайн металлыг хайж олоход хялбар болно.
Image

МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ FORS GOLD

Алт илрүүлэгч төхөөрөмж нь 3 төрлийн дууны дохиолол, вибратор болон график дүрслэлээр тухайн металлыг таних болно.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн тул эрдэсжилт ихтэй бүсэд ашиглахад нэн тохиромжтой. Мөн халуун чулуулгийн нөлөөллийг багасгаж алтыг хурдан хугацаанд илрүүлэхэд тусладаг.

Pro Package & Standard Package гэсэн 2 төрлийн багцнаас сонголтоо хийж болно.

Standard Package нь үндсэн таваг, зарим нэг дагалдах хэрэгсэлтэй
Pro Package нь 3 төрлийн таваг бүх дагалдах хэрэгсэлтэй байна.

Чичирхийлэл дохиоллын горим
Салхи эсвэл өөр бусад гадны дуу чимээнээс болоод металл хайх үедээ чихэвч зүүх шаардлагатай болдог. Гэтэл зарим хүмүүс чихэвч зүүх тун дургүй байдаг нь хайлтыг үр дүнгүй болох  гол шалтгаануудын нэг байдаг.

Электрон заагч & гүний заагч
Илэрч буй металлын байршлыг тогтоож , хэдий хэр гүнд байгааг дэлгэцэнд харуулна.

Дижитал металл илрүүлэгч & ID хаагч
Металлыг илрүүлснийхээ дараа металлыг ID дэлгэцэн дээр харж, ямар төрлийн металл илрүүлснээ тооцоолж болно. ID хаагч төмөр, тугалга гэх мэт металлууд мөн халуун чулууны нөлөөллийг багасгадаг.
МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ FORS GOLD
Техникийн үзүүлэлт
Үйлдлийн зарчим:
VLF индукцийн тэнцвэржүүлэлт
Үйлдлийн давтамж:
15 кгц (+/- 100 герц)
Металл илрүүлэлт:
Хөдөлгөөнт
Хайлтын горим:
3 (GEN DI3 BST)
Дохионы давтамж:
5
Дохио илрүүлэлт:
3 төрлийн дохиолол
Хөрсний тэнцвэржүүлэлт:
Автомат & гар удирдлагатай
Хөрсний тохиргоо:
Тийм
Давтамжийн өөрчлөлт:
Тийм
Усны хамгаалалт:
Тийм
Чичрихийлэл:
Тийм
Мэдрэмжийн хэмжээ:
1-99
Металлын ID-г тодорхойлох хэмжээ:
0-99
Хайгуулын таваг:
28.5см х 17.8см
Жин:
1.8 кг
Урт:
125-150см сунадаг
Баттерей:
4 ш AA алкалин баттерей
Хайлтын дэлгэц
Нэмэлт дагалдах хэрэгсэл
© 2020 Nano Planet LLC