• +976 88116648
  • +976 88106648
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ GOLD MASTER
Image

МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ GOLD MASTER GMT

Шижир алт, зоос болон бусад том, жижиг металл биетүүдийг илрүүлэгч.

Gold Master алт илрүүлэгч төхөөрөмж нь дэлгэцээр буюу дууны дохиоллын хэлбэрээр металлыг таних болно. Энэхүү алт илрүүлэгчийн гол давуу тал нь дэвшилтэт технологи бүхий бичил процессорын тусламжтайгаар эрдэсжилт ихтэй бүсэд алт хайхад тохиромжтой. Жижиг, том ямар ч хэмжээтэй алт, зоос зэргийг илрүүлж чадна. Төмөр илрүүлэх тохиргоо нь таны хайгуулын ажлыг хөнгөвчилж , илэрч буй металлын төмрийн хэмжээг хувиар тодорхойлж өгнө. Хөрсний тэнцвэржилтийг гар болон автоматаар тохиргоо хийн хайгуул хйих боломжтой.
     
Автомат тохиргоо
GMT нь автомат тохиргоотой “threshold” дууны дохиололтой гэдгээрээ онцлог юм. Ямар ч хөрсөн дээр хайгуул хийж чаддаг бөгөөд жижиг алтны хэсэг байсан ч илрүүлэх боломжтой. Мэдрэмжийн түвшин маш сайн. Зууван хэлбэртэй DD хайгуулын таваг нь хөрсний эрдэсжилтийн түвшинг тодорхойлж өгнө.
Хөрсний тэнцвэржүүлэлт хийх тохиргоо нь маш жижиг хэмжээтэй аль эсвэл газрын гүнд нуугдсан алтнаас ирүүлж буй сул дохиог тогтвортой түвшинд барьж өгдөг.
 
    
Төмрийн хасалт
GMT trigger switch гэсэн тохиргоо нь 2 төрлийн үйлдэл хийдэг. Нэгдүгээрт хэрэгцээгүй төмөр хог хаягдлыг илрүүлэхээс гадна хөрсний тохиргоо хийх горимыг унтраадаг. Металлаас сул дохио ирүүлж байгаа үед хөрсний тохиргоо хийх горим давхар ажилласнаас болоод хичээл зүтгэл, хөдөлмөрөө баллах тохиолдол байдаг.  Харин  “trigger switch” горимыг асааснаар металлын байршлыг нарийн тодорхойлох хүртэл хөрсний тохиргоо хийх горим ажиллахгүй гэсэн үг юм. GMT-ийн төмөр илрүүлэх чадвар бусад багажнуудаас хол ялгардаг. Төмрийн агууламжийг хэмжээг тогтоож өгдөг.
GOLD MASTER GMT
Техникийн үзүүлэлт
Загвар GOLDMASTER
Уртын хэмжээ 105-130см
Бүх металлын дуу VCO
Дууны гаралт Спикер ба чихэвч
Батерей 8ш АА зай
Тэжээлийн хэрэглэгдэх хугацаа 40 цаг
Дууны ялгарал Threshold & Silent search
Стандарт таваг 6x9cm
Давтамж 48khz
LCD дэлгэц
Усны хамгаалттай хайгуулын таваг
Нэмэлт дагалдах хэрэгсэл
МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ MXT
Техникийн үзүүлэлт
Загвар MXT-300
Уртын хэмжээ 115-127
Дууны гаралт Спикер ба чихэвч
Батерей 8ш АА зай
Тэжээлийн хэрэглэгдэх хугацаа 40цаг
Тавагны сонголт 15х25см /Элипс ди ди таваг
Давтамж 14khz
LCD дэлгэц
Усны хамгаалттай хайгуулын таваг
Нэмэлт дагалдах хэрэгсэл
Image

МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ MXT

MXT хайгч нь үнэт зүйл, алт, мөнгө эртний олдвор илрүүлэхэд тохиромжтой. LCD дэлгэцэнд дүрслэл хэлбэрээр буюу дууны дохиоллоор металлыг таних болно. MXT олон төрлийн илрүүлэлт нэг дор багтсан шилдэг багаж юм. Хялбар тохиргоотой учраас таны цагийг тань дэмий үрэхгүй.

Усны хамгаалалттай
Процессорын хувьд усны хамгаалалттай. Бүх л өдрийн турш бороонд норсон ч ямар ч сөрөг нөлөө хожим илэрдэггүй гэдгээрээ давуу.

Хөрсний тохиргоо
3 төрлийн тохиргоо (энгийн хөрс/хөрс хаах/давсжилт ихтэй хөрсний тохиргоо) Газрын гүнд байгаа сул дохио өгдөг металлыг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тэгвэл Track товчлуурыг унтраагаад Grab товчлуурыг асаагаарай. Ингээд л юунд ч санаа зоволгүйгээр сул дохио өгч буй металлыг илрүүлэх бүрэн боломжтой.

Хайлтын горим
Бүх хайлтын горим дээр автоматаар хөрсний тэнцвэржүүлэлт хийгддэг. Багаж хэт их ачаалсан бол автоматаар анхааруулах дохио өгдөг. “Gain” тохиргоогоор мэдрэмжийн түвшинг сайжруулж, гүний үзүүлэлтийг нарийн тодорхойлох боломжтой. “Threshold” дохиолол нь илрүүлсэн металлаас өөр ямар ч дуу чимээ сонсож гадны нөлөөнд авталгүйгээр хайлт хийхэд тусална. Хайлт хийхийн тулд гурван төрлийн горимоос сонгоход л хангалттай.
Эртний эдлэл илрүүлэх горим: Ялангуяа товч, бүсний гархи, сум зэргийг илрүүлдэг.

Алт илрүүлэх горим: Илрүүлсэн металлд төмрийн агууламж хэр зэрэг байгаагаас шалтгаалаад дуут дохиолол өгдөг.
Зоос/үнэт эдлэл илрүүлэх горим: Зоос/үнэт эдлэл/төмөр металл илрүүлэх горим (өвөрмөц дуут дохио өгдөг)
Image

МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ TM-808

Хөндий газар, үнэт эрдэнэс, алт мөнгөн зоосны цуглуулга илрүүлэгч.

Гүний илрүүлэгч төхөөрөмж нь дууны дохиоллын хэлбэрээр металлыг таних болно. White TM808 том хэмжээний, гүний металлыг илрүүлэхэд тохиромжтой багаж юм. Зоос, хөндий газар, үнэт эрдэнэс, алт мөнгөн зоосны цуглуулга зэргийг төвөггүй илрүүлнэ.

Мөн өөр олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд бохирын хоолой, зэр зэвсэг, тоног төхөөрөмж, металл хоолой, эртний булш бунхан, хиргисүүр зэргийг илрүүлэхэд нэн тохиромжтой. Хялбаршуулсан удирдлагын системтэй.

-Хөрсний тэнцвэржүүлэлтийг тохируулдаг
- Дохиоллын түвшинг тэнцвэржүүлэх тохиргоо: хөрсний эрдэсжилтийн түвшнээс - үл хамааран хаана ч ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай.
- Давтамж тохируулах дардаг товчлуур
- Threshold (металлаас ирж буй дууны дохиоллын түвшин) тохируулгатай.
- Threshold (металлаас ирж буй дууны дохиоллын түвшин) тохируулга- автомат/автомат бус
- 1/4” чихэвчний оролт
- Гүний хэмжигч тохиргоотой
- 4c-cell баттерейгаар ажилладаг
МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧ TM-808
Техникийн үзүүлэлт
Загвар TM808
Уртын хэмжээ 76x38cm
Дууны гаралт 1/4 моно
Батерей 4ш С
Стандарт таваг Давхар антенна
Давтамж 6,59 khz
Хөрсний тохиргоо
Нэмэлт дагалдах хэрэгсэл
© 2020 Nano Planet LLC