• +976 88116648
  • +976 88106648
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Гидроциклон

“Вэйхай Хайванг Гидроциклон” ХХК нь 1989 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Ази-Номхон далайн бүс нутагтаа хамгийн том гидроциклон үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компанийн нэг байсаар байна. Ашигт малтмал ангилан ялгах үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдээс авахуулаад хаягдал төмөр боловсруулах тоног төхөөрөмж, нүүрс бэлтгэлийн байгууламжууд зэргийг нийлүүлдэг. Хайванг компани нь гидроциклон үйлдвэрлэлээрээ дэлхийд мэргэшсэн компани юм.

Гидроциклон нь нунтаглалтаас гарч буй шингэн зуурмагийг төвөөс зугтаах хүчийг ашиглан 2 хэсэг болгон хуваах бөгөөд ашигт малтмал уул уурхайн салбарынханд нэн шаардлагатай төхөөрөмж юм. Ялангуяа уул уурхайн салбарынхан Гидроциклоныг өргөнөөр ашигладаг. Уул уурхайн салбарынхан гидроциклоныг ангилан ялгах төхөөрөмж болгон ашиглах нь элбэг. Гидроциклонийг мөн циклон тусгаарлагч гэж нэрлэдэг.

Гидроциклон нь тэнхлэгийнхээ дагуу үндсэн 2 гаралттай байна. Жижиг гаралт нь төхөөрөмжийн доод хэсэгт байрлах ба том гаралт нь төхөөрөмжийн дээд хэсэгт байрлана.

Иран болон Пакистан улсын томоохон Зэс болон Цайрын уурхайнуудад дээрхи Гидроциклоныг ашиглаж байна. Төмөрлөгийн уурхай, Металлын уурхай, Химийн уурхайд мөн ашиглах боломжтой.
Ажиллах зарчим
Шингэн зуурмаг нь даралтын нөлөөгөөр цагариг хэлбэр үүсгэн дагуу гидроциклонруу орно. Төвөөс зутах хүчний дагуу том эгэл хэсгүүд нь гадна эргүүлэгт урсгалын дагуу доош чиглэлд шилжиж эргэлдэх ба диаметрээрээ 2.5 микроноос ихгүй эгэл хэсгүүд нь дотоод эргүүлэгт урсгалын дагуу дээш чиглэлд шилжинэ.
Төхөөрөмжийн давуу тал
Техникийн үзүүлэлт
© 2021 Nano Planet LLC