• +976 88116648
  • +976 88106648
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
АЛТ УГААХ ТӨХӨӨРӨМЖ
Image

Ultra Dredge

Усанд хөвдөг, хөнгөн жинтэй 2.5 инчийн алт угаагч төхөөрөмж "Ultra Dredge"
Алт угаагч төхөөхөмжүүд нь зөөж тээвэрлэхэд хялбар, хурдан хугацаанд угсрах боломжтой. Хөдөлгүүр, насос (шахуурга), компрессоруудаар ажилладаг. “Ultra Dredge” багажны гол онцлог нь маш сайн үзүүлэлттэй ажиллахаас гадна шигшиж авсан алтаа буцааж усанд урсгахгүй байх зориулалт бүхий шүүлтүүртэй. Эдгээр багажнуудын аль аль нь шинэ загварын PHP160 загварын насос болон 12” (31см) өргөнтэй 2.5” (6.5см) хэмжээтэй алт шигших савтай. Мөн томоохон хэмжээний хүчтэй хөдөлгүүр болон ус сорох зориулалттай Marlex загварын тийрэлтэт хөдөлгүүртэй. Хөвөгч хавтан болон 2ш их биетэй учраас угсралт хийхэд тун хялбар. “The New Ultra Series Dredge” энэ төрлийн бусад багажнуудыг бодвол илүү хөнгөн, авсаархан гэдгээрээ ялгардаг. Жижиг суудлын машинд тээвэрлэж авч явах боломжтой.

1. Бусад бүтээгдэхүүний хоёр эсвэл гурван давхар шүүлтүүрний үүргийг ганц багаж дангаараа гүйцэтгэнэ.
2. Ашиглахад хялбар, цэвэрлэхэд амархан.
3. Дээд талын нимгэн ялтсан ирмэгүүд нь бат бөх, аюулгүй хэрэглээг илтгэнэ.
4. Бэхэлгээ хийх боолт болон урт резинэн хөдөлгөөнт тавцан суурилсан.
Техникийн үзүүлэлт
  Хэмжээ Загвар Насос & хөдөлгүүр Компрессор Тийрэлтэт хөдөлгүүр Ус сорох хоолой & гүн Жин Тээврийн жин
  2.5 инч (6.5см) 2604HSN PHP160 G X 120 Хонда Байхгүй SN250 2.5ʼ X 20фут (6м) 132 паунд (60кг) 365  паунд (166кг)
  2.5 инч (6.5см) 2604HCSN PHP160 G X 120 Хонда T-80 SN250 2.5ʼ X 20фут (6м) 144 паунд (65кг) 365 паунд (166кг)
  3  инч (7.74см) 3405PH PHP160 G X 120 Хонда T-80 PJ30 3ʼ X 20фут (6м) 165 паунд (74кг) 340 паунд (154кг)
  4 инч (10.3см) 4405P P180 T875 Intek Pro BS T-80 PJ420 4ʼ X 20фут (6м) 180 паунд (81кг) 365 паунд (166кг)
Ажиллах горим
Техникийн үзүүлэлт
Хөдөлгүүр
Цацраг хэлбэрт үлээгч
Хоолой
Шатахууны багтаамж
Шатахуун зарцуулалт
Багтаамж
GCV 160 Хонда
4" (10см) х 2000 CFM
8ˈ x 4" (10см) Bинил хоолой
1 Кварт
1 галлон 3 цаг
1 цагт 2тонн

Алт нь соронзон чанаргүй ч цахилгаан статик цэнэгт татагддаг шинж чанартай учраас илрүүлэх тосгуурт байрлах тусгай даавуунд наалддаг байна. Уг баяжуулагч нь мөн ердийн хуурай шигшигч шиг ажилладаг бөгөөд маш нарийн ширхэгтэй алтыг ч ховилнууддаа тээглүүлэн шүүж гаргадаг.

Олборлолт хийж байх явцад элдэв шаардлагагүй хуримтлал үүсэхээс сэргийлэн налуу хэлбэртэй бүтээсэн байна. Суурь хөл нь нугардаг тул хэдхэн минутанд маш хялбархан угсрах юм уу эвхэн хураах бололцоотой. Энэхүү шинэ авсаархан дизайн нь үүрдэг бэхэлгээнд хялбархан суурилуулаад үүрээд зөөхөд хялбархан болсон байна.
Image

Хуурай аргаар алт угаагч шигшигч зөөврийн төхөөрөмж "MODEL 151"

Америкийн KEEN ENGINEERING "151" моделын патентлагдсан хуурай шигшигч нь “Халуун Агаарын Индукцийн Хоолойгоор“ тоноглогдсон бөгөөд өндөр хурдтай агаарын урсгал төхөөрөмжөөр дамжин өнгөрч цахилгаан цэнэг бий болгодог.

Ингэснээр тухайн багаж алт болоод бусад төрлийн металл агуулсан үнэт зүйлсийг өөртөө нааж, татаж эхэлдэг. Хөдөлгүүрээс гарч буй халуун агаар нь үлээгчрүү нэвтрэн орсноор агаарыг урьдчилан халаадаг. Ингэснээр төхөөрөмж 50°С хүртэл халах боломжтой болно.

Энэхүү халуун агаарын индукцан төхөөрөмжийг бусад ямар ч машин ажиллахааргүй нөхцөлд ч маш үр ашигтай ажиллуулах болно. Нэмэлт статик цахилгаан цэнэгийг бий болгосноор өндөр хүчин чадлаар боловсруулалт хийх боломж бүрддэг.

Мөн хэлбэлзлийн систем (тохируулдаг) нь нэмэлт чичиргээг үүсгэж, хамгийн бага хөдөлгүүрийн хурдаар агаарын урсгалыг бий болгодог. Ингэснээр та бүхэн чийгтэй, нойтон газраас ч алтыг шигшиж авах боломжтой. Том ангилагч шүүр ашиглан баяжмалыг хүрзээр баяжуулагч руу асгах бөгөөд уг шүүр нь автоматаар шороог ангилан зөвхөн хагас инчээс бага диаметр бүхий ширхэгүүдийг баяжуулагч руу унагана. Дараа нь шороо доошоо алт илрүүлэх тосгуураар уруудна.
Image

Гравитацийн аргаар алт баригч сэгсрэгч ширээ "MODEL ST1"

Энэхүү авсаархан төхөөрөмж нь алт болон бусад үнэт металлуудыг 0.025мм-ийн нарийвчлалтайгаар шигшихээс гадна нэг цагт 250 паунд (113 кг) хүртэлх алтны шороон болон чулуун ордноос алт ялгах хүчин чадалтай.  Тавцангийн хувьд 6.35мм хэмжээтэй материалыг боловсруулах чадалтай.
 
Тавцан нь 4 төрлийн алт шигших хэсэгтэй.
1-р хэсэг: Цэвэр алт
2-р хэсэг: Боловсруулалт хийх шат
3-р хэсэг: Дунд шат
4-р хэсэг: Эцсийн шат дамжлага
Тавцанг зориулалтын эргээр нь сайтар чангалж, түгжих хэрэгтэй. 110В-иор ажиллана
Техникийн үзүүлэлт
Хэмжээ
Жин
Тээврийн жин
Нэмэлт
Урт 43инч (11см) х Өргөн 17инч (44см) 60 паунд (27 кг) 100 паунд (45 кг) Модель ST1B загварын хувьд ган суурьгүй ирдэг.
© 2020 Nano Planet LLC