Хуудас ачаалж байна...
Алгасах

Бидний тухай

Шинэ бүтээгдэхүүн-Шилдэг технологи

Нүүр   Бидний тухай
Шинэ бүтээгдэхүүн-Шилдэг технологи

Манай компани нь 2006 онд “ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН-ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба, Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Иргэний нисэхийн байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газар, ТЕГ болон бусад чиглэл салбарын байгууллагуудтай зохих хууль журмын дагуу амжилттай хамтран ажилласаар ирсэн арвин туршлагатай хамт олон билээ. Бид энэ хугацаанд дээрх албад салбаруудад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг дэлхийн шилдэг шинэлэг технологи үйлдвэрлэгч 20 гаруй улсаас импортолж Монголын зах зээлд нэвтрүүлж ирсэн юм. Манай хамт олон шинээр нэвтрүүлж буй техник технологоо шаардлагатай салбарт нь таниулан сурталчлахдаа Нийслэлээс гадна орон нутагт 40 мянга гаруй км замыг туулж бүтээгдэхүүнийхээ сургалт сурталчилгааг бодитоор болон танхимын сургалтаар хийсэн байна. Нэвтрүүлсэн бүтээгдэхүүндээ чанарын баталгаа олгон, ашиглалтын засвар үйлчилгээг хариуцан ажилласаар байна.

Манай компани нь МҮХАҮТ-ын гишүүн, 2012 оны ТОП-100 ААН, шагналт компани бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж /татвар болон бусад/ ирсэн хэдий ч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байж ард иргэдээ гал-үер усны аюул, газар хөдлөл гамшгийн үед авран хамгаалахаар бэлэн байдаг ОБ-ын албан хаагчид, Эх орныхоо энх амгаланг сахин хамгаалагч дайчид цэрэг эрс, дархан хилийн манаанд буй хил хамгаалагч нарын ажил үйлсийг хөнгөвчлөх, шилдэг технологи бүхий багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

Хүндэтгэсэн
“НАНОПЛАНЕТ”ХХК–ийн
Ерөнхий Захирал:
— Г.Батнасан

Манай амжилт

Бидний мэргэжлийн түвшинд бүтээгдэхүүн нэвтрүүлсэн товч түүх

Гал сөнөөгчийн галын дулаан мэдрэгч камер “ISG Fire”

Автомат шүхэр задлагч Герман улсын “Cypres” төхөөрөмж

Патентат технологи бүхий Голланд улсын “Holmatro” аврах багаж

АНУ-ын “GARRETTt ” мина илрүүлэгч, Металл илрүүлэгч хаалга

Англи улсын Онгоц газардах үеийн тодорхойлогч “GRIP TESTER”

Өндөр даралтаар гал унтраагч Герман улсын “IFEX”усан буу

Гал сөнөөгчдийн хүсэлтээр ОХУ –ын “Лесхозснаб” үйлдвэрийн үүргэвчит гал унтраагуур “РЛО ЕРМАК”-йиг дахин танилцуулж, чанаргүй үүргэвчит гал унтраагуурыг хэрэглээнээс халахад хувь нэмрээ оруулсан.

ОХУ цагдаагийн тусгай хэрэгсэл “SECTECH”

“Seohan” Солонгос улсын өндрөөс аврах дэр, аврах хоолой

БНХАУ-ын Цасны мотоцикль

БНСУ-ын аврах моторт усан завь “Zebec”

“Холматро” баттарейгаар ажилладаг аврах багаж

Япон улсын “Fitech” шиддэг гал унтраагуур

Англи улсын “Scott safety” амьсгалын аппаратны иж бүрдэл

Англи улсын Дулааны алдагдлыг хянаж, оношлох камер “FLIR”

Газар хөдлөл гамшгийн үед эрэн хайх аврах зориулалттай, Эрэн хайх-Холбоо тогтоох-Дүрсээр бичлэг хийх гэсэн гурвалсан үйлдэлтэй Франц улсын “Leader Search”үйлдвэрийн “Leader Hasty” багажийг танилцуулаад байна.

Итали улсын хорих - объектод гар утас илрүүлэгч төхөөрөмж
Биохимийн анализатор /жижиг оврын зөөврийн лаборатори/

Хамтрагч байгууллагууд

Бүтээгдэхүүний хайлт