Амьд биетийг амьсгалаар илрүүлэх төхөөрөмж LEADER Scan
Амьд биетийг амьсгалаар илрүүлэх төхөөрөмж LEADER Scan
Дэлхийд цор ганц патентын эрхийн зөвшөөрөлтэй UWB технологи.
Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга
UWB (Ultra-Wideband) буюу богино зайд, бага эрчим хүчээр их хэмжээний дижитал өгөгдлийг дамжуулах утасгүй технологиор бүтээгдсэн. Энэхүү технологи нь жигд бус хөдөлгөөн (жишээ нь, хурууны хөдөлгөөн) болон жигд хэмт хөдөлгөөн (жишээ нь, цээжний хөдөлгөөн) зэргийг илрүүлж, нурангад дарагдаж ухаан алдсан эсвэл дохио өгөх боломжгүй болсон хүнийг олоход ашиглагддаг.
Удирдлагын процессорын дэлгэцээр дамжуулан:
-
Нурангад дарагдсан хүн хэр гүнд байгааг тодорхойлох
-
Хөдөлгөөний мэдээллийг харуулах.
-
Сул болон хүчтэй илэрч буй хөдөлгөөнүүдийг (амьсгалын замын хөдөлгөөн, хурууны хөдөлгөөн гэх мэт) илрүүлэх.
-
Хөдөлгөөний давтамжаар хүн эсвэл өөр амьд биет эсэхийг тодорхойлох.
-
Зай хэмжээсийг тодорхойлж, хамгийн хүчтэй дохио илгээх.
Оксиллограмм (хэлбэлзлийн бичиглэл) функц:
Дэлхийд цор ганц Оксиллограмм функц нь хөдөлгөөний хэлбэлзлийг нарийн бичиглэж, илрүүлсэн дохиог илүү үр дүнтэй болгодог.
Техникийн үзүүлэлт
Хайлтын 2 горим | |
Автомат | Заасан бүсүүдэд автоматаар хайгуулын ажил явуулдаг (0-4м, 4-8м, 8-12м) |
Механик | Хайгуул хийх хамгинй их болон хамгийн бага гүнийг сонгох боломжтой |
Удирдлагын процессор | |
Жин | 1.3 кг |
Хэмжээ (өргөн, өндөр, урт) | 240х152х51 мм |
Дэлгэцийн хэмжээ (өнгөт) | 13 см |
Батерей | Ли-По (литиум полимер) |
Батерейн ажиллах хугацаа | 2.5 ц |
Цэнэглэх хугацаа | 3.5 ц |
Батерейн хэмжээ (урт, өргөн, хэмжээ) | 63х127х25мм |
Батерейн төрөл | ААА |
Холбогчийн сонголт | USB (5м урт) WIFI |
Сенсор (дэлхийн хамгийн жижиг мэдрэгч) | |
Жин | 6.7 кг (батарей багтсан) |
Хэмжээ (урт, өргөн, өндөр) | 430х244х341 мм |
Хайлтын зай | 8-10 м |
Хайлтын эзэлхүүн | 5200 м3 |
Нарийвчлал | ~1 м |
Батерей | Ли-ион |
Батерей тус бүрийн ажиллах хугацаа | 4 ц |