Хуудас ачаалж байна...
Алгасах

Автомашины шил хайчлагч RHYNO


Үйлдвэрлэгч: RHYNO
Бүтээгдэхүүний код: А-232485

Нэг минутын дотор салхины шил зүсэгч шилдэг багаж RHYANO. Осол гэмтэл гарсан үед хагарч гэмтсэн тээврийн хэрэгслийн шил аврах ажиллагаанд саад болдог. Rhyno салхины шил зүсэгч нэг минутаас ч бага хугацаанд хагарч гэмтсэн шилийг зүсэж авна.

Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга

Rhyno салхины шил зүсэгч үнэхээр шилдэг аврах хэрэгсэл. Аюултай нөхцөлд байгаа хүмүүсийг Rhyno ил зүсэгчийн тусламжтайгаар хурдан хугацаанд аварч чадна. Осолдсон тээврийн хэрэгслээс бэртсэн хүнийг гаргаж авах гэж нилээдгүй их цаг алддаг шүү дээ. Тэгвэл Rhyno шил зүсэгчийн тусламжтай хоромхон хугацаанд шилийг зүсэж бусдын амь насыг аврах хамгаалах боломжтой боллоо.

Бүтээгдэхүүнй онцлог шинж

  • Загвар дизайны төгс шийдэл
  • Биомеханик системээр ажилладаг аюулгүй найдвартай багаж
  • Салхины шилийн нэг минутаас ч бага хугацаанд зүсэж авна
  • Ашиглалтын явцад гэмтэж бэртэнэ гэж санаа зоволтгүй, аюулгүй, найдвартай
  • Авсаархан, хөнгөн
  • Шилийг зүсэж дууссаны дараа зориулалтын вакум шил зөөвөрлөгчөөр авдаг учраас шилний хэлтэрхий машин дотор үлдэхгүй
  • Зорчигчид ямар нэгэн гэмтэл учруулахгүй
  • Хэрэглэхэд хялбар, бага хүч шаардана
  • Бүрэн цэнэглэсэн тохиолдолд 2.4 цаг цэнэгээ барина
  • 30 минутанд бүрэн цэнэглэгдэнэ
  • Нэг дор ойролцоогоор 30-50 салхины шил зүснэ
  • Зүсэгч ирний иж бүрдэл дагалдан ирнэ
  • Нэг жилийн баталгаат хугацаа ( зүсэгч ирнээс бусад)

Техникийн үзүүлэлт

Дагалдах хэрэгслүүд
14.4B Rhyno салхины шил зүсэгч хэрэгсэл
2 ширхэг Литийг-ион батерей, батерей цэнэглэгч
2 ширхэг вакум шил зөөвөрлөгч
Зүсэгч ирийг багажтай холбох зориулалтын түлхүүр
Зөөврийн цүнх
Шил хагалагч жижиг багаж (“hooligan tool” АНУ, Англи, Австралийн гал сөнөөх, аврах ангиу аюултай бүсэд хүчээр нэвтрэх үедээ ашигладаг)
Гарын авлага


Холбоотой бүтээгдэхүүн

Хамтрагч байгууллагууд

Бүтээгдэхүүний хайлт