Барилга, цахилгааны дулаан мэдрэгч FLIR C2
Барилга, цахилгааны дулаан мэдрэгч FLIR C2
FLIR C2 камер нь дэлхийн хамгийн анхны халаасны хэмжээтэй дулаан мэдрэгч камер юм. Энэхүү камерыг барилгын болон цахилгаан механикийн дулааны алдагдлыг илрүүлэх зорилгоор ашиглаж болно.
Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга
Барилгын болон цахилгаан механикийн дулааны алдагдлыг илрүүлэхэд FLIR C2 камерыг ашиглаж болно. Энэхүү төхөөрөмж нь далд дулааны хэсгүүд буюу халуун цэгүүд, эрчим хүчний алдагдал, бүтцийн гэмтэл, сантехникийн бөглөрөл, халаалт болон агааржуулалтын системийн асуудлуудыг илрүүлэхэд тусална. Мөн энэ нь бусад дулааны холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ч тустай.
FLIR C2 камерыг ашиглан дараахь ажлуудыг гүйцэтгэх боломжтой:
- Тусгаарлагч хөндий, дээврийн мембраныг шалгах, шинжлэх;\
- Хоолойн байршлыг тогтоох;
- Хүний нүдэнд үл үзэгдэх чийгшлийн эх үүсвэрийг илрүүлэх;
- Цахилгааны холболтын асуудлыг тогтоох.
Техникийн үзүүлэлт
Хөнгөн жин, нимгэн дизайнаараа давуу. |
Радиаметр – Болж буй үйл явцын талаар дүн шинжилгээ хийх буюу аль ч цэгт дулааны хэмжилт хийх боломжоор хангана. |
Гэрэлтүүлэг – LED (гар, чийдэн, болгож ашиглах мөн зураг авах үед гэрэлтүүлэх зориулалттай) |
Мэдрэгчтэй дэлгэц – 3” буюу 7.6см |
Мөн илрүүлэгч болон камертаа баталгаат хугацаа олгодог |
Хамтрагч байгууллагууд
Holmatro
the world's sixth sense
Scott
safety
Flir
the worlds's sixth sense
Bestguarder
night vision binoculars
Keene Engineering
mining and prospecting equipment
Boblov
telescope
Daosafe
Global Security Turnstile Gates Supplier
Leader
fighting for perfomance
Лесхозснаб
оборудование для лесного хозяйства
Garrett
Metal detectors