Хуудас ачаалж байна...
Алгасах

Garrett Paragon / Парагон /


Бүтээгдэхүүний код: Х-2355220

Garrett Paragon нь өмнөх загваруудаа шинэчилсэн, орчин үеийн технологитой гар металл илрүүлэгч юм. Шинэлэг дизайн, олон талын тохиргоо, өндөр мэдрэмжтэй илрүүлэх чадвар нь энэхүү төхөөрөмжийг онцгой болгодог. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй тул аюулгүй байдлыг хангана.

Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга

Энэхүү төхөөрөмж нь хил, гааль, алтны уурхай, элчин сайдын яам, онгоцны буудал зэрэг өндөр аюулгүй байдал шаардлагатай газруудад хэрэглэхэд тохиромжтой. Нэг төхөөрөмжөөр хоёр төрлийн үүргийг гүйцэтгэх боломжтой:

  • Дотогш орж буй зэвсэг, аюултай металл эд зүйлсийг илрүүлэх.
  • Байгууллагын хөрөнгийг гадагш гарч буйг хянах.

Онцлог шинж чанарууд

  • Ambiscan™ технологи: Хөдөлгөөний чиглэлээс хамаарсан хоёр өөр мэдрэмжийн тохиргоо хийх боломжтой бөгөөд энэ нь операторт илүү нарийвчилсан мэдээлэл өгдөг.
  • Тохируулгын уян хатан байдал: Тодорхой цэгийг онцгойлон тохируулах боломжтой, операторын ажлыг хөнгөвчилнө.
  • Алдаагүй ажиллагаа: Хоёр талын дамжуулах болон хүлээн авах чадвартай (bilateral detection) тул илрүүлэлт жигд, найдвартай явагдана.\Хөндлөнгийн оролцоог багасгах: Нэг талын мэдрэгчтэй төхөөрөмжүүдийн дутагдал болох дамжуулах хүчний хэлбэлзлийг арилгаж, илрүүлэлтийн тогтвортой байдлыг хангасан.
  • Олон нэгжийн хялбар тохиргоо: Ойролцоох бусад төхөөрөмжөөс үүсэх хөндлөнгийн нөлөөллийг багасгаж, илүү тодорхой дүн шинжилгээ хийнэ.

Давуу тал

Paragon-ийн хоёр талын скрининг технологи нь цахилгаан соронзон талбарыг ашиглан портал доторх металл объектуудыг нарийн тодорхойлж, ялгадаг. Энэ нь түүнийг зах зээл дээрх бусад төхөөрөмжүүдээс ялгаруулж, аюулгүй байдлын хяналтын шинэ стандартыг тогтоодог.

Техникийн үзүүлэлт

Стандарт програмууд 23 гаруй хэрэглээний программ багтсан
Мэдрэмж 200 хүртэл ялгаатай мэдрэмжийн түвшин
Бүсийн заалтууд Хүний биемйн 66 хэсэгт илрүүлэлт хийнэ
Электроник LED дохиоллын гэрэл, зураасан график, гар утасны дохиоллыг хасах боломжтой
Хөндлөнгөөс хамгаалах тохиргоо Гурван түвшний хандалтыг хянах
Өөрийгөө оношлох Бүрэн, автомат
Бүсийн мэдрэмжийг нэмэгдүүлэх Тусдаа тохируулах боломжтой 22 бүс
Батерейны багц 1.8 ам-цаг батерейны модуль нь ердийн 1 цаг ажиллах хугацаа өгдөг. Нэмэлт 14 ампер-цаг батерейны модуль нь 10 цаг хүртэл ажиллах боломжтой.
Дотор талын хэмжээ Өргөн 0.76 м, Өндөр 2.07 м, Гүн 0.58 м
Гадна талын ерөнхий хэмжээ Өргөн 0.91 м, Өндөр 2.21 м, Гүн 0.58 м
Сав баглаа боодолтой хэмжээ Өргөн 0.91 м,Өндөр 2.26 м, Гүн 0.22 м
Сав баглаа боодолтой жин 81.64 кг
Ажиллах орчны температур -20° C-с +60°
Батерейны ажиллагаа -10° C-с + 60° C
Чийгшил 95% хүртэл конденсацигүй
Хадгалалтын орчны температур (-30° C) - +(80° C)
Зай хадгалах (-10° C) - + (80° C)
Бүрэн автомат 100-аас 240 V,Гц 50 эсвэл 60
Стандарт CE, FCC, CSA, IEC, ICNIRP, IEEE-ийн цахилгааны аюулгүй байдлын шаардлагыг хангасан.. STAC, AENA, CJIAC, DFT зэрэг олон улсын нисэх онгоцны буудлын стандартад нийцсэн
Цаг агаарын хамгаалалт Чийг, гадны биетээс хамгаалах IP 65, IEC 529 стандартыг
хангасан.


Хамтрагч байгууллагууд

Бүтээгдэхүүний хайлт