Шүхэр задлагч
Шүхэр задлагч
Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга
Харин эдгээр нөхцөл байдалд CYPRES-ыг асаахад шүхэр задлагч нөхцөл байдлыг шууд хүлээн авч яаралтай нөхцөл байдал тулгарсан үед задлагч гогцоо тасдагчийг идэвхжүүлж болох боломжит цэгийг тодорхойлон гаргадаг. Үр дүнд нь сэтгэл хангалуун хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байна.
Сайпрес “Эксперт”-ийн хувьд хяналтын самбарын асаах товчлуур нь улаан өнгөтэй. Түүний үзгэн хонгио нь хэрвээ доошлолтын хурд газрын түвшнээс ойролцоогоор 225 метр (750 фут) өндөрт 35 метр/секундээс (78 миль/цаг) их болсон тохиолдолд ажиллаж эхэлнэ. Газрын түвшнээс 40 метр (130 фут) хүртэлх өндөрт ажиллах ба ажиллагаанд орох үйл явц шаардлагатай хурд автал явагдахгүй.
Сайпрес “Тандем”-ын хувьд хяналтын самбарын асаах товчлуур нь цэнхэр өнгөтэй ба дээрээ “Tandem” гэсэн бичигтэй. Түүний үзгэн хонгио нь хэрвээ доошлолтын хурд газрын түвшнээс ойролцоогоор 580 метр (1900 фут) өндөрт 35 метр/секундээс (78 миль/цаг) их болсон тохиолдолд ажиллаж эхэлнэ. “Тандем” нь “Эксперт”-ийн адил газрын түвшнээс дээш ойролцоогоор 40 метр (130 фут) хүртэлх өндөрт ажиллана.
Сайпрес “Эксперт”-ээс ялгаатай нь Сайпрес “Студент”-ыг агаарын хөлгийг доошлохоос өмнө унтраахыг зөвлөдөг ба яагаад гэвэл хэрвээ ямар нэгэн шалтгаанаар үсрэлт хийгдээгүйгээс болоод Сайпрес “Студент” агаарын хөлөг дотор газардах болвол агаарын хөлгийн доошлох босоо хурд 13 метр/секундээс их байх учраас төхөөрөмжөө унтраасан байх хэрэгтэй. Агаарт бүрэн задарсан шүхрийн хурд 13 метр/секундээс (29 миль/ цаг) ч их байж болохыг санах хэрэгтэй.
Техникийн үзүүлэлт
Техникийн тодорхойлолт | EXPERT | TAMDEM | STUDENT |
Удирдлагын хэсгийн кабелын урт | 650 мм | 650 мм | 650 мм |
Эзэлхүүн | 139см3 | 139см3 | 139см3 |
Жин | 188гр | 188гр | 188гр |
Шүхэр задлагчийн (урт, өргөн, өндөр) | 85х43х32 мм | 85х43х32 мм | 85х43х32 мм |
Удирдлагын хэсгийн (урт, өргөн, өндөр) | 65м18м6.5 мм | 65м18м6.5 мм | 65м18м6.5 мм |
Салгах хэсгийн урт, диаметр | 43м8 мм | 43м8 мм | 43м8 мм |
Салгах хэсгийн кабелын урт (саогах хэсгийн хамт) | 500 мм | 500 мм | 500 мм |
Хадгалах температур | +710с-аас -250с | +710с-аас -250с | +710с-аас -250с |
Хадгалах даралт | 200-аас 1070 гПа | 200-аас 1070 гПа | 200-аас 1070 гПа |
Ажиллах температур | +630с-аас -200с | +630с-аас -200с | +630с-аас -200с |
Харьцангуй чийгшил | 99.9% | 99.9% | 99.9% |
Усанд тэсвэрлэх байдал | 1.5 метрт 24ц | 1.5 метрт 24ц | 1.5 метрт 24ц |
Өндрийн хэмжээний дээд хязгаар | ± 1000 м | ± 1000 м | ± 1000 м |
Далайн түвшний хэмжээ | -500м-аас +8000м | -500м-аас +8000м | -500м-аас +8000м |
Ажиллах хугацаа | 14ц | 14ц | 14ц |
Засвар үйлчилгээ | 4 жил | 4 жил | 4 жил |
Баталгаат хугацаа | Үйлдвэрлэснээс хойш 12.5 жил |
Үйлдвэрлэснээс хойш 12.5 жил |
Үйлдвэрлэснээс хойш 12.5 жил |