Хуудас ачаалж байна...
Алгасах

Барилга, цахилгааны дулаан мэдрэгч FLIR C2

Барилга, цахилгааны дулаан мэдрэгч FLIR C2


Үйлдвэрлэгч: Flir
Бүтээгдэхүүний код: Г-231102

Flir C2 камер нь дэлхийн хамгийн анхны халаасны хэмжээтэй дулаан мэдрэгч камер юм. Барилгын, цахилгааны механикийн дулаан алдагдлыг мэдрэх зориулалтаар ашиглаж болно.

Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга

Барилгын, цахилгааны механикийн дулаан алдагдлыг мэдрэх зориулалтаар ашиглаж болно. Далд байгаа дулааны хэсгүүд буюу халуун цэгүүд, эрчим хүчний алдагдал, бүтцийн гэмтэл, сантехникийн бөглөрөл, халаалт болон агааржуулалтын системийн асуудал зэргийг илрүүлэхээс гадна бусад дулааны асуудлыг шийдэхэд тань туслана. Мөн тусгаарлагч хөндий, дээврийн мембраныг шалгаж шинжлэх, хоолойн байршлыг тогтоох, хүний нүдэнд харагдахгүй чийг хаанаас гарч байгааг илрүүлэх, цахилгааны холболтын асуудлыг олж тогтооход FLIR C2 камер танд туслана.

Техникийн үзүүлэлт

Хөнгөн жин, нимгэн дизайнаараа давуу.
Радиаметр – Болж буй үйл явцын талаар дүн шинжилгээ хийх буюу аль ч цэгт дулааны хэмжилт хийх боломжоор хангана.
Гэрэлтүүлэг – LED (гар, чийдэн, болгож ашиглах мөн зураг авах үед гэрэлтүүлэх зориулалттай)
Мэдрэгчтэй дэлгэц – 3” буюу 7.6см
Мөн илрүүлэгч болон камертаа баталгаат хугацаа олгодог


Хамтрагч байгууллагууд

Бүтээгдэхүүний хайлт