Хуурай аргаар алт угаагч шигшигч зөөврийн төхөөрөмж
Хуурай аргаар алт угаагч шигшигч зөөврийн төхөөрөмж
Хуурай аргаар алт угаагч шигшигч зөөврийн төхөөрөмж
Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга
“Кеепе епдтееппд” үйлдвэрийн 151 загварын хуурай шигшигч нь патентлагдсан “Халуун Агаарын Индукцийн Хоолойгоор" тоноглогдсон бөгөөд өндөр хурдтай агаарын урсгал төхөөрөмжөөр дамжин өнгөрч цахилгаан цэнэг бий болгодог. Ингэснээр тухайн багаж алт болоод бусад төрлийн металл агуулсан үнэт зүйлсийг өөртөө нааж, татаж эхэлдэг. Хөдөлгүүрээс гарч буй халуун агаар нь үлээгчрүү нэвтрэн орсноор агаарыг урьдчилан халаадаг. Ингэснээр төхөөрөмж 50°С хүртэл хүртэл халах боломжтой болно. Энэхүү халуун агаарын индукцан төхөөрөмжийг бусад ямар ч машин ажиллахааргүй нөхцөлд ч маш үр ашигтай ажиллуулах болно. Нэг статик цахилгаан цэнэгийг бий болгосноор өндөр хүчин чадлаар боловсруулалт хийх боломж бүрддэг. хэлбэлзлийн систем (тохируулдаг) нь нэмэлт чичиргээг үүсгэж, хамгийн бага хөдөлгүүрийн хурдаар агаарын урсгалыг бий болгодог. Ингэснээр та бүхэн чийгтэй, нойтон газраас ч алтыг шигшиж авах боломжтой. ангилагч шүүр ашиглан шороог хүрзээр баяжуулагч руу хийх бөгөөд уг шүүр нь автоматаар ангилан зөвхөн 1,3 см-ээс бага диаметртэйг л баяжуулагч руу унагахад доошоо алт илрүүлэх тосгуураар уруудна.
Алт нь соронзон чанаргүй ч цахилгаан статик цэнэг татагддаг шинж чанартай учраас илрүүлэх тосгуурт байрлах тусгай даавуунд наалддаг байна. Уг баяжуулагч нь мөн ердийн хуурай шигшигч шиг ажилладаг бөгөөд маш нарийн ширхэгтэй алтыг ч ховилнууддаа тээглүүлэн шүүж гаргадаг. Олборлолт хийж байх явцад элдэв хуримтлал үүсэхээс сэргийлэн алт шигших савыг ташуу гадаргуутай бүтээсэн байна.
Суурь хөл нь нугардаг тул хэдхэн минутанд маш хялбархан угсрах юм уу эвхэн хураах бололцоотой. Энэхүү шинэ авсаархан дизай нь үүрдэг бэхэлгээнд хялбархан суурилуулаад үүрч зөөхөд хялбархан болсон байна.
Техникийн үзүүлэлт
Хөдөлгүүр | Цацраг хэлбэрт үлээгч | Хоолой | Шатахууны багтаамж | Шатахуун зарцуулалт | Багтаамж |
GCV 160 Хонда | 4" (10см) х 2000 CFM | 8' х 4" (Юсм) Винил хоолой | 1 Кварт | 1 галлон 3 цаг | 1 цагт 2тонн |