Аюулгүй байдлыг хянан шалгах систем /CONPASS SV
Аюулгүй байдлыг хянан шалгах систем /CONPASS SV
Аюулгүй байдлыг хянах систем буюу бүтэн биеийн сканнер нь рентген туяаг ашиглан хүний биеийг нарийвчлан шинжилж, илрүүлэлт хийдэг дэвшилтэт технологи юм.
Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга
Энэхүү систем нь хувцасны дотор талд эсвэл биеийн хөндийд нуусан зүйлсийг рентген туяаны тусламжтайгаар тодорхойлно. Жишээлбэл, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах бодис зэрэг хувцасны дор нуугдсан эд зүйлс, тэр ч бүү хэл биеийн анатомийн хөндийд далдлагдсан (тухайлбал, ходоодонд мансууруулах бодис хийж залгисан) объектыг бүрэн илрүүлэх чадвартай.
Энэ төхөөрөмж нь патентлагдсан, дэвшилтэт технологийн шийдэлд тулгуурлан бүтээгдсэн бөгөөд ашиглагч болон шалгуулагчийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдсөн. Түүний цацрагийн хэмжээ нь ердөө 0.25 μSv (микросиверт – цацрагийн хэмжээг тодорхойлох нэгж)-ээс бага буюу эмнэлэгт хэрэглэдэг цээжний рентген зураг авалтынхаас 400 дахин бага юм.
Одоогийн байдлаар "Conpass SV" загварыг дэлхийн 25 оронд суурилуулан, хэрэглээнд амжилттай ашиглаж байна.
Техникийн үзүүлэлт
Ерөнхий | |
Нийт хэмжээ /мм/ | Урт 2260 х Өргөн 2000 х Өндөр 2500 |
Жин | 750 кг |
Скан хийх хурд | 7 сек |
Тавцангийн даац | 300 кг |
Систем идэвхтэй байх хугацаа | 24 цаг тасралтгүй ажиллана |
Дүрслэлийн систем | |
Хэт ягаан туяа ялгаруулах хэмжээ | <0.25 μSv (микросиверт) |
Цахилгаан хүчдэл | 110-230 VAC (хувьсах гүйдлийн хүчдэл): 50/60 герц: 1,5 кватт |
Дижитал икс-рей илрүүлэгч | 832/1344 пиксель |
Илрүүлэх чадвар | 32 AWG (дамжуулагчийн индикатор) |
Хайлтын горим | Хайлтын горим |
Дэлгэц | 24 инч (61 см) ЛЕД |
Зургийг татах хэмжээ | 200х |