Хуудас ачаалж байна...
Алгасах

Дроноос хамгаалах HAWK буюу ХАРЦАГА СИСТЕМ

Дроноос хамгаалах HAWK буюу ХАРЦАГА СИСТЕМ


Үйлдвэрлэгч: HERTZ Systems
Бүтээгдэхүүний код: А-236696

Харцага систем нь нисэгчгүй төхөөрөмж (дрон) нэвтрэхээс сэргийлэх, саармагжуулах үүрэгтэй хамгаалалтын технологи юм. Энэ нь оператор болон дроны хоорондох дохиог гацааж, телеметрийг зогсоон, дроныг ажиллах боломжгүй болгодог.

 

Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга

Дрон саармагжуулагч нь нийтийн үйлчилгээ, төрийн байгууллага, стратегийн объектуудыг хамгаалахад ашиглагдана. Энэхүү төхөөрөмж нь:

  • Улсын хил хамгаалах
  • Төрийн байгууллагуудын байр хамгаалах
  • Чухал дэд бүтцийн байгууламжуудыг хамгаалах (цахилгаан станц, харилцаа холбооны төвүүд гэх мэт)
  • Цөмийн цахилгаан станц хамгаалах
  • Спортын стадион хамгаалах
  • Шорон, хорих газар хамгаалах
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээг аюулгүй байлгах
  • Нисэх буудлын хамгаалалтыг нэмэгдүүлэх

Төхөөрөмжийн давуу талууд

  • Хөдөлгөөнт төхөөрөмж – Ганц оператор ажиллуулах боломжтой.
  • Хялбар ашиглалт – Богино хугацаанд ажиллуулж сурах боломжтой.
  • Бай илрүүлэх систем – Автомат заавартай системээр дроныг илрүүлнэ.
  • Өдөр, шөнийн ажиллагаа – Аль ч нөхцөлд ажиллах чадвартай, оптик багажаа нөхцөл байдалд тохируулан өөрчлөх боломжтой.
  • Автомат болон бие даасан ажиллагаа – Дроныг илрүүлэх, зогсоох үйл ажиллагааг хэрэглээний технологитой хослуулан ашиглах боломжтой.
  • Цэрэг, хамгаалалтын зориулалттай – Буу хэлбэртэй тул хууль сахиулагчид, хамгаалалтын албаныханд ашиглахад тохиромжтой.

Техникийн үзүүлэлт

Овор хэмжээ: 1,160мм x 170мм x 320мм
Жин: 6к
Долгионы антен
Эрчим хүчний зарцуулалт бага
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллана
1000м хүртэлх зайд ажиллах чадвартай


Холбоотой бүтээгдэхүүн

Хамтрагч байгууллагууд

Бүтээгдэхүүний хайлт