Үүргэвчит гал унтраагуур РП-18 ЕРМАК уян
Үүргэвчит гал унтраагуур РП-18 ЕРМАК уян
Бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга
Үүрдэг оосрыг зөөлөн материалаар доторлож, өргөн болгож өгсөн байна. Усны савны дээд ба доод хэсэгт резинэн бэхэлгээгээр холбож өгсөн бөгөөд хуванцар түгжээтэй.
Үүрдэг оосоронд хуванцар түгжээг суулгаснаар гал сөнөөгч гадны тусламжгүйгээр өөрийн биеийн өндөрт тохируулан ашиглах боломжтой.
Бүслүүрийн хэсэгт нуруун дээрх усны савыг хөдөлгөөнгүй байлгах үүднээс зузаан чих гаргаж, 2 талаас нь "сэрээ" маягийн хуванцар түгжээ суулгасан. Мөн цээжний хэсэгт яг үүнтэй адилхан, хялбар тайлж, түгжиж болохуйц төхөөрөмж бүхий үүргэвчтэй. Гал унтраагчийг нуруундаа илүү шахаж бэхлэх боломжтой бүслүүртэй.
Зүүн талын хажууд ундны цэвэр ус болон ундаа хийх зориулалттай халаас байна.
Баруун талын хажууд хатуу хөөсрүүлэгч, ус шингээгч хийх халаас байна. Мөн баруун талын халаасанд хөөсрүүлэгчийн сав хийх боломжтой.
Хойд талын халаасны хажууд нөөц хошуу-шахуурга (гидропульт) хийх зориулалттай. Гар хошуу-шахуургыг (гидропульт) ашиглаагүй үед өлгөх зориулалттай 2 ширхэг наалдамхай түгжээтэй.
Хойд талын том халаасанд хээрийн нөхцөлд булаг, гархиноос усаа цэнэглэх шанаган-хутгуур хийх боломжтой.
Дээд хэсэгт үүргэвчтэй гал унтраагчийг зөөх, барьж явахад зориулагдсан бариултай.
Техникийн үзүүлэлт
Техникийн тодорхойлолт | |
Бүтээмж | 2.25 л/мин |
Шууд цацах тусгалын хэмжээ | 8.5 м |
Сарниулагчтай тусгалын хэмжээ | 3.5 м |
Савны багтаамж | 18л |
Цэвэр жин | 2.5кг |
Ажиллах үеийн жин | 20.35кг |
Урт, өргөн, зузаан | 520х420х220мм |